• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 3 сар 22, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Хөгжлийн бэрхшээл ба тэгш боломж-2022” сэдэвт парламентын мэтгэлцээн боллоо

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш боломж-2022” сэдэвт парламентын мэтгэлцээн боллоо

2022/12/22
- Нийгэм
0

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэн 1992 оноос хойш энэ өдрийг өдгөө 30 дахь жилдээ дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Энэ жилийн тухайд “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа онцлогтой. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 8 дугаар зүйлийн 2-т “Олон нийтэд чиглэгдсэн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, олныг хамарсан ажлыг санаачлан зохион байгуулах”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл “Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” гэж тус тус заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2017 оноос хойш 5 дахь жилдээ энэхүү парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь “Хөгжлийн бэрхшээл ба тэгш боломж-2022” сэдэвт парламентын мэтгэлцээнийг үндэсний аваргын сорилго тэмцээн болгож, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран зохион байгууллаа.

Үүнийгээ дагаад оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал 2 дахин илүү оролцоотой байв. Энэхүү тэмцээнд 20 их, дээд сургууль, политехник коллежийн 150 гаруй оюутан, залуус хөгжлийн бэрхшээлийн ойлголт, хандлага, нэр томьёо, хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүйн талаар мэтгэлцсэнээс МУИС-ийн Snitch клубийн “Аялуун” баг 1 дүгээр байр, СЭЗИС-ийн Maximum клубийн “Veritas” баг 2 дугаар байр, МУИС-ийн Best клубийн “Сөрөг цэнэг” баг 3 дугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шилдэг 3 баг парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Аялуун” багийн гишүүн М.Энхмааг “Уран илтгэгч”-ээр шалгаруулж мөнгөн шагналаар шагнасан нь оролцогчдын хувьд гэнэтийн баяртай зүйл боллоо.

Уг мэтгэлцээний ерөнхий шүүгчээр ММНТ-н удирдах зөвлөлийн гишүүн Ч.Сайхнаа, хөндлөнгийн шүүгчээр ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар ажиллалаа.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нью-Йорк хотод амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ
Нийгэм

Нью-Йорк хотод амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ

2023/03/21
"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна
Нийгэм

"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна

2023/03/21

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “ТНГРИ инвест” ХХК шилдэг ажилчдаа орон сууцаар урамшууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.