Нийтийн өргөдөл, гомдлын систем нээлтээ хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг оруулсан. Одоогийн байдлаар иргэд НӨАТ-ын 2 хувийнг буцаан авч байна. Хэрэв 5 хувийг буцаан олгох саналыг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл
хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм. Өнөөдөр 10 цаг 20 минутын байдлаар саналыг НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг 61,692 хүн дэмжээд байна. Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл petition.parliament.mn сайтад хандан саналаа өгөхболомжтой.