ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арваннэгдүгээр сарын 6-нд эхэлнэ. БШУ-ы сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байдаг. ЕБС-ийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэн 11 дүгээр сарын 6-13-ны өдрийг хүртэл буюу нэг долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сарын 8-наас эхлэх хуваарьтай. Сурагчид энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэнэ.