• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
600 автобусыг нийт 183 тэрбум төгрөгөөр авахаар тендерт тусгажээ

600 автобусыг нийт 183 тэрбум төгрөгөөр авахаар тендерт тусгажээ

2023/11/24
- Нийгэм
0

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан.

Тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Үүнд:

  1. “Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ.

Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна.

Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ.

Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ хэмээв.

Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан гэлээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг иргэд дэмжжээ
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.