• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна

Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна

2023/11/28
- Нийгэм
0
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай удирдамжтай хяналт, шалгалтыг шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүллээ.
“Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад өчигдөр хяналт, шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэжээ. Шатахуун дууссан байгаа талаараа “Ойрын үед ачаалал өндөр байгаа. Мөн амралтын өдрүүдэд агуулахаас татан авалт хийгддэггүй тул ажлын эхний өдөр нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна” гэсэн тайлбарыг хийлээ. Харин ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байв.
Шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажил 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээнд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.
ШӨХТГ
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.