• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Зүүн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр 2024 оны I улиралд 50МВт-аар нэмэгдэнэ

Зүүн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр 2024 оны I улиралд 50МВт-аар нэмэгдэнэ

2023/12/11
- Нийгэм
0
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох болон холбогдох бусад албаны хүмүүс “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын талбайд /2023.12.05/ ажиллав. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд төслийн талбайд бүрэн буусан бөгөөд нийт гүйцэтгэл 92%-тай явагдаж байгаа талаар төслийн нэгж танилцуулсан. Үлдсэн ажлыг 2024 оны I улиралд багтаан дуусгаж, сүлжээнд залгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Өргөтгөлийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “TBEA” ХХК гүйцэтгэж байгаа юм. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар нийт 300 орчим Монгол, Хятад, Вьетнам ажилтан уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Дэд сайд М.Баярмагнай “Монгол Улсын зүүн бүс нутагт өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, ашигт малтмал, аж үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжилд өндөр ахиц гарна. Төсөл хэрэгжих хугацаанд цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн ч ажил зогсолгүй үргэлжилж, гэрээний хугацаанд сүлжээнд залгахаар ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ. Мөн төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Туршилтууд хийгдэж, сүлжээнд залгах үеийн төлөвлөгөөг нарийн боловсруулж батлуулахыг даалгасан.
Өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд инженер техникийн ажилчдыг давхар бэлдэх, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг хүний нөөцийн чиглэлд давхар анхаарч байгааг хэллээ.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.