Нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх саналыг дэмжив

Admin
2023/11/16
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүнээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Гэрийн  тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлснийг дурдаад уг хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар тогтоолоор байгуулж, миний бие ахлан гишүүдээр Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Ц.Туваан нар ажилласан гэв. Ажлын хэсэг  гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг давхардсан тоогоор 10 гаруй удаа хуралдаж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн талаарх холбогдох байгууллагуудын саналыг сонсож, нийт зарчмын зөрүүтэй 44 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх  зарчмын зөрүүтэй зургаан санал бэлтгэснийг тодотголоо. Мөн гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчмыг тодорхой болгосон. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нохой, муурын асран хамгаалагч нь хот суурин газрын нохой, муурын асран хамгаалагч нь нэгэн адил сургалтад хамрагдах шаардлагагүй байхаар тусгалаа. Уугуул үүлдрийн нохойтой холбоотой асуудлыг зохицуулах дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Мөн төслийн асран хамгаалагч түр байрлуулан асрамжлах газар, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа нохой, муурын нэгдсэн бүртгэл гэсэн нэр томьёог оновчтой болгож холбогдох нэр томьёо, бусад зохицуулалтуудад найруулгын шинжтэй засваруудыг оруулсан. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулсан гэж байлаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг”, “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн  агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно.” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн 9 дүгээр зүйлд “энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй” гэсэн агуулгатай тайлбар, мөн зүйлд “Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг Монголын үндэсний уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй.” гэсэн агуулгатай 9.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм. Ажлын хэсгээс төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

​Т.Очирхүү: Дэлгүүрийн лангуун дээр ганц бор давс байхад тэр… 6 цагийн өмнө
А.Амартүвшин: Энэ сарын 17-ноос тэгш, сондгойгоор зорчихгүй 9 цагийн өмнө
ХЭҮК:Архаг хууч өвчинтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ ав… 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" дараах замуудыг хаана 10 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгааны хэрэглээ гэнэт нэмэгдэхгү… 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна 11 цагийн өмнө
Ахмадууд тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан … Өчигдөр
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өрг… Өчигдөр
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мян… Өчигдөр
Уулаараа нойтон цас орж сэрүүснэ Өчигдөр
БНСУ-ын Юхан групп “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025/09/09
Х.Нямбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй оро… 2025/09/09
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг дайчлан… 2025/09/09
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно 2025/09/09
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ 2025/09/08
Турк, Монгол улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтарч ажил… 2025/09/08
БНСУ: Хууль бусаар оршин сууж байгаад албадан гаргасан тохио… 2025/09/08
Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ 2025/09/07
Эрдэнэт үйлдвэр нөөцөө шинэчлэн тогтоожээ 2025/09/07
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орж, шөнөдөө -2 хэм хүрнэ 2025/09/07