“ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уулзалт хэлэлцүүлэг болж байна

Admin
2023/11/16
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-ын гишүүд, Дэлхийн банк, Жайка Олон Улсын байгууллагатай хамтран “Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” сэдэвт ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлгийг Төрийн Ордонд зохион байгуулж байна. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь шинээр батлагдсан, ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулийн талаар ажил олгогч, бизнес эрхлэгчдэд танилцуулах, бизнес эрхлэхэд тулгарч буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг сонсох зорилготой юм. Энэ үеэр “Нийгмийн даатгалын багц хууль, шинэчилсэн найруулга”, “Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем E-JOB платформын танилцуулга”, “ЖАЙКА-ийн Монгол дахь жижиг, дунд бизнесийн салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэсэн үгэндээ, “2023 оны 2 дугаар улирлын статистик мэдээллээр ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж, өмнөх улирлаас 7.9 мянгаар буурсан. Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамж авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангахад онцгой анхаарч байна гэлээ. “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого 2015-2030” зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэл, арга хэмжээг УИХ, Засгийн газар сүүлийн жилүүдэд нэлээд сайн хийсэн. Тухайлбал, нийгмийн харилцааны суурь зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аас шинэчлэн батлаад байна. Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр нар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгчид, НИТХ-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 800 төлөөлөл тулгамдаж буй асуудал, саналаа илэрхийлэн оролцож байна.

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21