Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг барьж дууслаа

Admin
2020/05/07
ОНОН ГОЛЫН ГҮҮРИЙГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД БЭЛЭН БОЛЛОО Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь 6 сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 4-р сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, мөн оны 5 дугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус гүүрийн барилгын ажлын нээлтэд оролцсон бөгөөд Засгийн газрын тэргүүн болон Засгийн газрын гишүүдийн зүгээс энэхүү гүүр баригдсанаар нутгийн иргэд, аялал жуулчлалын чиглэлээр зорин очсон хүмүүсийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ашигтайг онцолж байсан юм. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голын хойд талд жилийн 4 улиралд уламжлалт мал ахуйгаа маллаж, зун, намрын улиралд голын урсацаас хамааран холбоо тогтоох болон зорчиход ихээхэн хүндрэл үүсдэг байна. Тээврийн хөдөлгөөнийг бирваазаар нэвтрүүлж, Дадал сумын нутгаар дамжин зорчдог тул эдийн засаг, цаг хугацааны хувьд ч ихээхэн хор уршигтай байдаг аж. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Онон голын гүүрийн барилгын ажлын нээлт дээр хэлсэн үгэндээ Баян-Адарга суманд гүүр барих асуудал Хэнтийчүүдийн олон жил хүсэн хүлээж, сүүлийн 30-аад жилийн турш орон нутгийн иргэдээс үе үеийн Засгийн газарт хүсэлт илгээж байсан ч ажил хэрэг бололгүй удсаныг дурдаад, Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэнтэйгээс гадна их хатдын өлгий нутаг болохыг онцолж, энэхүү гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг тэмдэглэсэн. Түүнчлэн гүүрийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, гэрээт хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг “Гангүүр” ХХК-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон нь ийнхүү үр дүнгээ өгч Онон голын гүүрийг төлөвлөгөөт хугацаанаас өмнө бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Цаашид тус аймгийн Биндэр суманд Онон голын 209 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 23 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 23 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20